Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-11

Урьдчилсан мэдээ > 7 хоног
Шинэчлэгдсэн: 2021-01-18 10:20:35

Хэвлэх

7 хоногийн төлөв

2021 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 25-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

          / Ихэнх нутгаар хүйтний эрч суларна. /

Хур тунадас: 19-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд Алтайн уулсаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч нийт нутгаар суларч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 30-35 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө  17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна. 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/01/19

14 цаг

-11 12
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/19

-7 19
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store